САЙН БОЛОВСРОЛ САЙХАН ИРЭЭДҮЙ

The Better Education
The Bright Future

АЛСЫН ХАРАА (VISION)

Шилдэг туршлага, үнэт зүйлсэд тулгуурласан чанартай боловсрол олгож, нээлттэй сэтгэлгээтэй, сониуч, мэдлэгтэй, академик хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн, технологийн хувьд чадамжтай, ёс суртахуунтай, бүтээлч сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэн хүн бүрт илүү сайн ирээдүйг бүтээдэг тэргүүлэгч боловсролын байгууллага болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО (MISSION)

Бид сурагчдынхаа өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, дэмжлэгтэй, халамжтай орчныг бүрдүүлэн, тэднийг өндөр хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд бэлтгэх иж бүрэн академик хөтөлбөрийг санал болгодог. Манай чадварлаг, сэтгэлээсээ ажилладаг хамт олон сурагчдыг зорилготой, хариуцлагатай, насан туршийн суралцагч болгон төлөвшүүлдэг.

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Орхон Эмпати сургууль нь 1999 онд “Монгол-Туркийн хамтарсан сургууль” нэртэйгээр Орхон аймагт үүсгэн байгуулагдаж, өнөөдөр 25 дахь хичээлийн жилдээ боловсролын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

2015 онд “Эмпати Ертөнц” ХХК-ийн бүтэцэд өөрчлөлт орсноор сургуулийн нэршил “Орхон-Эмпати сургууль” болон шинэчлэгдэж, ерөнхий боловсролын бие даасан байгууллага болсон.

2019–2020 оны хичээлийн жилд бид Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхээ авч, орон нутагтаа анхдагч нь болсон. Үүнээс хойш Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын А/511 тоот тушаалаар баталгаажсан олон улсын хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний цөм хөтөлбөртэй хослуулан, зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Эрдэмтэй, хүнлэг ирээдүйг хамтдаа бүтээе.

Бидний бахархал — Багш нар маань

Манай сургуулийн багш нар бол зөвхөн мэдлэг заадаг хүмүүс биш — тэд бол урам зориг өгөгч, манлайлагч, сурагч бүрийн нээж амжаагүй чадварыг хөгжүүлэгч хамтрагчид юм. Тэдний чин сэтгэл, туршлага, хайр халамж бидний бахархал билээ.

Бид сурагч бүрийн ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө хамтдаа суралцаж, хөгжиж, бүтээдэг.

Mark Jance

CEO / FOUNDER

Aviana Plummer

CEO / FOUNDER

Braydon Wilkerson

CEO / FOUNDER

Kristin Watson

CEO / FOUNDER
Ирээдүйг бид сурагч бүрээр бүтээдэг.

Бид хичээл бүр, мөч бүхэнд хамтдаа өсөж торнидог. Бид сурч, манлайлан, томоор мөрөөддөг.

0
Сургуулийн үүсгэн байгуулагдсан он
0
Төгсөгчдийн тоо
0
Хамтран ажилладаг байгууллагууд
0
Салбар кампусууд
0
Багш, ажилтны тоо
0
Зохион байгуулсан төсөл, үйл ажиллагаа

Манай сургуулийн өдөр тутмын амьдрал

Энэхүү бичлэгээр бид сургуулийнхаа өдөр тутмын хөгжилтэй, дурсамж дүүрэн мөчүүдийг хуваалцаж байна. Хичээлийн үе, завсарлага, найзуудтай өнгөрүүлсэн цаг хугацаа бүгд энд багтсан!

Хонхны баяр | Бидний сэтгэл догдлом мөчүүд

“Хонхны баяр” — амьдралын нэгэн шинэ хуудсыг эхлүүлж буй хамгийн догдлом, дурсамж дүүрэн өдөр. Энэ видеонд бид сургуулийн сүүлчийн хонхны баярын хамгийн онцгой, сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хуваалцаж байна.