Орхон Эмпати Сургуулийн Клубүүд
Авьяас чадварыг нээж, ирээдүйг бүтээх боломжууд
Манай сургуулийн Үйл Ажиллагаа-Клубын санаачилга нь сурагчдад бие даан нийгэмших боломжийг олгох, хувийн хөгжлийг дэмжих, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Бид мэргэжлийн багш нараар удирдуулсан, бүрэн тоноглогдсон анги танхим, хэрэглэгдэхүүнээр хангагдсан олон төрлийн клубын хэсгүүдийг амжилттай байгуулсан.
Эдгээр клубууд долоо хоногт нэг удаа, 2 цагийн турш хичээллэдэг бөгөөд бага болон дунд, ахлах ангийнханд зориулсан тусгай хуваарьтай байдаг.
Хичээлийн жилийн туршид сурагчид дараах зэрэг 20 орчим клубуудад идэвхтэй оролцдог: