Өнгөрсөн үеийн алхаа бүр бидний өнөөдрийн суурь.
Сургуулийн түүхийн хуудаснууд
1999 он
Орхон Эмпати сургууль нь Орхон аймгийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 295-р захирамжаар “Монгол-Туркийн хамтарсан сургууль” нэртэйгээр байгуулагдав.

2006 он
БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээний ЭЕШ-ын дүнгээр 2006-2016 онуудад Орхон аймагтаа тогтмол тэргүүн байрыг, улсын хэмжээнд англи хэл, математик, монгол хэл, нийгмийн ухаан, физик, биологийн хичээлүүдээр 1-3 дугаар байрыг тус тус эзэлж,“Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар 3 удаа,

2007 он
Аймгийн “Тэргүүний төрийн бус өмчийн шилдэг сургууль” цом,

2010 он
- Монгол улсын “ТОП-20” сургуулиар шалгарч, “Шилдэг менежменттэй сургууль” батламж
- Сургуулийн захиргааны өргөтгөл, урлагийн залтай болов.
- Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сурагчдын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилготой хөл бөмбөгийн хиймэл зүлгэн талбайг байгуулав.

2011 он
Биеийн тамирын зал, гал тогооны иж бүрэн цогцолборыг барьж ашиглалтад оруулав.

2012 он
- Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хууль, эрх зүйн YI олимпиад” –аас Тэргүүн байр, шилжин явах цом,
- Аймгийн “Оны тэргүүний хувийн хэвшлийн сургууль” батламж,

2013 он
BEST OF MONGOLIA-2013 олон нийтийн цахим санал асуулгаар “Оны шилдэг сургууль”,

2014 он
- Аймгийн БСГ-ын хяналт, шинжилгээ үнэлгээний дүнгээр Тэргүүн байр, өргөмжлөл,
- BEST OF MONGOLIA-2014 олон нийтийн цахим санал асуулгаар “Оны шилдэг сургууль”,

2015 он
- Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургууль нь Ерөнхий боловсролын Орхон- Эмпати сургууль болон нэрээ өөрчилж, бие даасан аж ахуйн нэгж болон өргөжиж, 6-12 дугаар ангийн суурь болон ахлах сургуулийн статустай болов.
- Эмпати сургуулиудын тогтмол гаргасан амжилт, үр бүтээлийг үнэлж Дэлхийн хувийн сургуулиудын тогтвортой үйл ажиллагаа чанарт үнэлгээ өгдөг Олон улсын BID буюу Business Initiative Directions /Бизнес санаачлагын чиг/ байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналаар шагнагдав.
- Багш, сурагч, эцэг эхийн оролцооны “Нийгмийн халамжийн клуб” байгуулагдав. Клубын зорилго нь амьдралын баталгаажих төвшингөөс доогуур, нэн ядуу амьдралтай нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах, дэмжлэг үзүүлэхэд оршино.

2016 он
Аймгийн Боловсрол, Соёл урлагийн газартай хамтран Орхон-Эмпати сургуулийн нэрэмжит “АНГЛИ ХЭЛНИЙ АНХДУГААР НААДАМ”-ыг 5 төрлөөр зохион байгууллаа.

2017 он
Сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах чиглэлээр Хими, Физик, Мэдээлэл зүйн хичээлийн лабораторийг аттестатчлалд оруулан, Дүрслэх урлагийн болон Биологийн хичээлийн кабинетыг шинээр байгуулж, гэрчилгээ авлаа.

2018 он
- Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны хөдөө орон нутгийн сургууль боллоо.
- ЭЕШ-ын дүнгээр Монгол улсын хувийн хэвшлийн шилдэг 20 сургуулийн нэгээр өргөмжлөгдөв.

2019 он
Олон улсын кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх эрхийг авсан.
