Хөгжиж, бүтээж, хамтдаа амжилтад хүрэх орчин
Орхон Эмпати сургууль нь сурагч бүрийг дэмжсэн эерэг уур амьсгал, аюулгүй, тав тухтай сургалтын орчныг бүрдүүлдэг. Сургуулийн анги танхим, номын сан, лаборатори, урлаг спортын заал зэрэг бүхий л орчин нь суралцах идэвхийг дэмжсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Багш, сурагч, ажилтан бүрийн харилцаа нь харилцан хүндлэл, дэмжлэгт тулгуурладаг тул сурагчид өөртөө итгэлтэй, бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвших суурь нөхцөл энд бүрдсэн байдаг.