Орхон-Эмпати сургуулийн захирлын тушаал  |  А/13 — 2026.03.19

Хавсралт · Албан журам

Орхон Эмпати Сургуулийн
2026–2027 оны хичээлийн жилд
Сурагч Элсүүлэх Элсэлтийн Шалгалтын Журам

Орхон Эмпати фэйсбүүк

Бүртгэл эхлэх
2026.03.23
Бүртгэл дуусах
2026.04.17 (17:00)
Бичгийн шалгалт
2026.04.18 (10:00)
Ярилцлага
2026.04.19 (10:00)
Бүртгэлийн хураамж
✅ Үнэгүй
I

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.
Орхон-Эмпати сургуулийн элсэлтийг шалгалт зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.
Сургуульд шинээр сурагч элсүүлэхэд сургуулийн дотоод журам болон энэхүү журмыг баримтална.
3.
Тус сургууль нь 6-р ангид 3 бүлгийн нийт 64 сурагч, 7-р ангид 1 бүлгийн 24 сурагчийг элсүүлнэ.
4.
2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
1-р үе шат
📝 Бичгийн Шалгалт
2026 оны 04 сарын 18 — 10:00 цаг
Орхон-Эмпати сургуулийн байр
2-р үе шат
🤝 Хамтарсан Уулзалт
2026 оны 04 сарын 19 — 10:00 цаг
Эцэг эх, сурагч, сургууль
📋
Шалгалтад авч ирэх бичиг баримт
Бүртгэлийн хуудас (цээж зураг наасан) · Маск · Одоо суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт
5.
Шалгалтад орох сурагч шалгалтаас 30 минутын өмнө ирж бүртгэлээ хийлгэн хуваарилагдсан ангидаа орж суудлаа эзэлсэн байх.
6.
Бичгийн шалгалтын материал 50 асуулттай, нийт 110 минут үргэлжилнэ.
🏫 6-р анги (5-р ангийн агуулга)
Математик30 асуулт
Сэтгэн бодох чадвар (IQ)10 асуулт
Монгол хэл10 асуулт
Нийт50 асуулт
🏫 7-р анги (6-р ангийн агуулга)
Математик20 асуулт
Сэтгэн бодох чадвар (IQ)10 асуулт
Монгол хэл10 асуулт
Англи хэл10 асуулт
Нийт50 асуулт
7.
Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдын нэрсийг 2026.04.18 — 22:00 цагт orkhon.empathy.edu.mn болон фэйсбүүк хуудаснд байршуулна.
8.
Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагч нь 2026.04.19 — 10:00 цагт эцэг эхийн хамт ярилцлагад орно. Зайлшгүй тохиолдолд асран хамгаалагчийн хамт оролцож болно.
II

ХОЁР. БҮРТГЭЛ

1.
2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл цахимаар явагдана.

2.

Бүртгэлийн хугацаа: 2026.03.23 (15:00)2026.04.17 (17:00)

3.

Шалгалтад бүртгүүлэх сурагч нь дараах мэдээллийг тодорхой бичиж, бүртгэлийг баталгаажуулж хэвлэж авч ирнэ:▸ Одоо сурч байгаа анги
▸ Овог нэр
▸ Регистрийн дугаар
▸ И-мэйл хаяг
▸ Утасны дугаар
✅ Бүртгэлийн хураамж: Үнэгүй
4.
Шалгалтад оролцсон сурагч нь шаардлагатай тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн хамт шалгалтын материалыг бичгээр хүсэлт гаргасны дагуу ажлын 3 өдрийн дотор үзэх боломжтой.
III

ГУРАВ. ЯРИЛЦЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.
Элсэлтийн шалгалтын 1-р шатанд буюу бичгийн шалгалтад тэнцсэн сурагч ярилцлагад орно.
2.
Ярилцлага нь эцэг эх, сурагч, сургуулийн хамтарсан уулзалтаар зохион байгуулагдана. Ярилцлага нь бодлого хамгаалалт, ярилцлага гэсэн 2 хэсэгтэй.
3.
Ярилцлагыг 2026.04.19 — 10:00 цагаас Орхон-Эмпати сургуулийн хичээлийн байранд зохион байгуулна.

4.

Ярилцлагад авч ирэх бичиг баримт:▸ Төрсний гэрчилгээний хуулбар
▸ Сургуулийн тодорхойлолт
5.
Ярилцлагад ирж буй сурагч, эцэг эх, асран хамгаалагч нь чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэж, сургуулийн нэр хүндэд халдах, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байхад анхаарна.
6.
Ярилцлагад орсон сурагчид тус сургуульд элсэн суралцах эрх авсан эсэх тухай мэдээллийг 2026.04.19 — 21:00 цагт orkhon.empathy.edu.mn болон фэйсбүүк хуудаснд байршуулна.
IV

ДӨРӨВ. БУСАД

1.
Цахим бүртгэл болон бичгийн шалгалт, ярилцлагын үеэр үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль өөрөө бие даан шийдвэрлэнэ.
2.
Элсэлтийн бүртгэл, шалгалттай холбоотой асуух зүйлээ доорх дугаарт 09:00–17:00 цагийн хооронд холбогдож авч болно.
📞 Холбоо барих
Ажлын цагаар: 09:00 – 17:00
77717772
88702792

🌐

Цахим бүртгэл: admission.empathy.edu.mn/login  ·
Вэбсайт: orkhon.empathy.edu.mn  ·
Фэйсбүүк: OrkhonEmpathy

ОРХОН ЭМПАТИ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
Захирлын А/13 тушаал · 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр