Орхон-Эмпати сургуулийн төгсөгчид бидний түүх
Орхон-Эмпати сургууль нь 1999 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэй байгуулагдаж, 2015 онд Орхон-Эмпати сургууль, 2019 онд Олон улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх анхны орон нутгийн сургууль болж одоог хүртэл маш амжиллтай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлснээр олон улсын олимпиад тэмцээнд оролцох оролцоо амжилтууд ахиж, гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах тагсөгчдийн тоо жилээс жилд өсөж байгааг дуулгахад таатай байна. Манай сургууль нь Монгол улсын боловсролын цөм хөтөлбөрийг Олон улсын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг бөгөөд сурагчдынхаа мэргэжил сонголт, их сургуульд элсэн суралцахад удирдан чиглүүлдэг мэргэжлийн их сургуулийн гадаад зөвлөх багш нар хамтран ажиллаж байна.
2020-2025 оны хичээлийн жилд манай сургуулийг 315 төгсөгч төгссөнөөс гадаадын 16 улсад 155 төгсөгч, Монголд улсад 160 төгсөгч өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцан улс эх орондоо чадварлаг боловсон хүчин болон бэлтгэгдэн суралцаж, ажиллаж байна. Амжилттай суралцаж, ажиллаж байгаа нийт төгсөгчдөдөө болон эрдэмтэн багш нартаа, биднийг дэмжин ажилладаг тэдний гэр бүл, сургуулийн удирдлагууддаа БАЯРЛАЛАА.
Амжилт бүрийн цааана хичээл зүтгэл, хөдөлмөр, тууштай байдал, хүндлэл, итгэлцэл байдаг Нийт Орхон-Эмпати сургуулийн үе үеийн төгсөгчид, сурагчдадаа, багш нартаа амжилт хүсье!