Хүндлэл Хариуцлага Шударга байдал

Орхон Эмпати сургууль нь үнэт зүйлд суурилсан боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, сурагч бүрийн хувь хүний хөгжил, төлөвшилд чиглэсэн цогц орчинг бүрдүүлдэг. Энэхүү хандлага нь зөвхөн мэдлэг олгох төдийгүй харилцан хүндлэл, шударга ёс, хариуцлага, энэрэл, бүтээлч байдал зэрэг хүний хөгжлийн үндсэн үнэт зүйлсийг хүүхдүүдийн ухамсар, дадал заншилд төлөвшүүлэхэд чиглэдэг. Багш, сурагч, эцэг эхийн хоорондын харилцан итгэлцэл, дэмжлэгт тулгуурласан боловсролын орчин нь сурагчдыг зөв иргэн болж төлөвших, бусадтай хамтран ажиллах, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай хувь хүн болон төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Боловсролын энэхүү хандлагаар дамжуулан Орхон Эмпати сургууль нь зөвхөн академик амжилт төдийгүй амьдралд бэлэн, ёс суртахуунтай, манлайлагч иргэнийг төлөвшүүлэх зорилготой ажилладаг.

Respect

Хүндлэл гэдэг нь бусдыг үнэ цэнэтэй хүн хэмээн хүлээн зөвшөөрч, тэдний үзэл бодол, ёс заншил, итгэл үнэмшлийг ойлгон дээдэлж, зөв боловсон харилцаа үүсгэхийг хэлнэ.

Friendship

Найрамдал бол итгэлцэл, дэмжлэг, халамж дээр үндэслэсэн харилцаа юм. Жинхэнэ найзууд бие биедээ үнэнч, тусархаг байж, сайн муу үед хамт байдаг.

Responsibility

Хариуцлага гэдэг нь өөрийн хийсэн үйлдэл, сонголт, үүрэгтээ ухамсартай хандаж, алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрөх, бусдад тусалж, итгэл хүлээх чадвар юм.

Honesty

Шударга байдал гэдэг нь үнэнийг хэлэх, хуурч мэхлэхгүй байх, зөв зүйлийг сонгох, бусдын итгэлийг хүндэтгэж, зарчимтай байх зан чанарыг хэлнэ.

Respect

Тэсвэр тэвчээр нь хүлээх үедээ тайван байж, уур бухимдлаа захирах чадвар юм. Хэцүү нөхцөлд ухаалаг, хүлээцтэй хандах нь амжилтын түлхүүр болдог.

Helpfulness

Тусч зан гэдэг нь бусдад чин сэтгэлээсээ туслах, аливаа зүйлд идэвхтэй оролцож, бусдын асуудлыг ойлгон, гар сунгах хандлага, сэтгэлийн илэрхийлэл юм.

Perseverance

Сэтгэлийн хат нь хичээл зүтгэл гарган тууштай оролдсоор зорилгодоо хүрэхийг хэлнэ. Бэрхшээл тулгарсан ч бууж өгөхгүй байх нь амжилтад хүргэдэг.

Empathy

Өрөвч сэтгэл гэдэг нь бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч, ойлгох, хүнд хэцүү байдалд нь хандлага, дэмжлэгээр хариу барих, энэрэнгүй сэтгэл гаргах чадвар юм.